Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН
УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар
Хангай нурууны зүүн хойд хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 10 см-ээр их, усны дундаж гүн 40-70 см байгаа бол Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 20 см бага, усны дундаж гүн 45-85 см байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол Уянга сумын орчим олон жилийн дунджаас 5 см бага, усны дундаж гүн 15-35 см бол Арвайхээр сумын орчим олон жилийн дунджаас 20 см бага, усны дундаж гүн 10-35 см байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол Нарийнтээл сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 20 см бага, усны гүн дунджаар 20-25 см байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь Өлзийт сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 10 см их, усны дундаж гүн 15-50 см байна. Хөгшин Орхон гол нь Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 10 см их буюу усны дундаж гүн 40-50 см байна.
Арвайхээр сумын газар доорх усны түвшний ажиглалтын цооногт хэмжсэн хэмжилтийн дүнгээс үзэхэд газрын доорх усны түвшин өмнөх оноос 5 см доошилсон байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР